Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Тооллого 16:20-29 Ариун Библи, 2004 (АБ2004)

20. Дараа нь ЭЗЭН Мосе, Аарон нартай ярин айлдахдаа—

21. Би тэднийг даруй устгах учраас өөрсдийгөө энэ чуулганаас салга гэв.

22. Гэвч тэд нүүрээрээ унан—Бурхан, бүх махан биеийн сүнснүүдийн Бурхан Та нэг хүн нүгэл үйлдэхэд бүхэл чуулганд хилэгнэнэ гэж үү? гэв.

23. Тэгтэл ЭЗЭН Мосетэй ярин, айлдахдаа—

24. Чуулгантай ярин, тэдэнд “Кора, Датан ба Абирам нарын байгаа газрын эргэн тойрноос ухарцгаа” хэмээн хэл гэв.

25. Дараа нь Мосе босон, өөрийг нь дагаж буй Израилийн ахмадуудын хамт Датан, Абирам нар уруу яван,

26. чуулганд хандан хэлсэн нь—Эдгээр хорон муу хүмүүсийн майхнаас одоо холдон салж, тэдэнд харьяалагдах юунд ч бүү хүр. Эс бөгөөс та нар тэдний бүх нүгэлд устгагдах болно гэв.

27. Тиймээс тэд Кора, Датан ба Абирам нарын байгаа газрын эргэн тойрноос ухарцгаав. Датан, Абирам нар гарч ирэн, өөрсдийн эхнэрүүд, хөвгүүд болон багачуудынхаа хамт майхнуудынхаа үүдэнд зогсов.

28. Мосе—Эдгээр бүх үйлсийг хийлгэхээр ЭЗЭН намайг илгээснийг та нар үүгээр мэдэх болно. Учир нь энэ бол миний өөрийн хийж буй зүйл биш юм.

29. Хэрэв эдгээр хүмүүс бүх л хүний үхлээр үхэж, эсвэл бүх хүний хувь тавилангаар зовох аваас ЭЗЭН намайг илгээгээгүй болно.

бүрэн бүлгийг уншина уу Тооллого 16