Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Тооллого 16:18-25 Ариун Библи, 2004 (АБ2004)

18. Тиймээс тэд тус бүр өөрсдийн бойпорыг авч, дотор нь гал хийн, дээр нь утлага тавив. Тэд Мосе, Аарон нартай хамт хурлын майхны үүдэнд зогслоо.

19. Тийнхүү Кора бүх чуулганыг тэдний эсрэг хурлын майхны үүдэнд цуглуулав. ЭЗЭНий цог жавхлан бүх чуулганд үзэгдэв.

20. Дараа нь ЭЗЭН Мосе, Аарон нартай ярин айлдахдаа—

21. Би тэднийг даруй устгах учраас өөрсдийгөө энэ чуулганаас салга гэв.

22. Гэвч тэд нүүрээрээ унан—Бурхан, бүх махан биеийн сүнснүүдийн Бурхан Та нэг хүн нүгэл үйлдэхэд бүхэл чуулганд хилэгнэнэ гэж үү? гэв.

23. Тэгтэл ЭЗЭН Мосетэй ярин, айлдахдаа—

24. Чуулгантай ярин, тэдэнд “Кора, Датан ба Абирам нарын байгаа газрын эргэн тойрноос ухарцгаа” хэмээн хэл гэв.

25. Дараа нь Мосе босон, өөрийг нь дагаж буй Израилийн ахмадуудын хамт Датан, Абирам нар уруу яван,

бүрэн бүлгийг уншина уу Тооллого 16