Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Тооллого 16:16-22 Ариун Библи, 2004 (АБ2004)

16. Мосе Корад—Чи болон чиний бүх нөхөд маргааш ЭЗЭНий өмнө оч. Чи болон тэд Ааронтай хамт байцгаа.

17. Танай хүн бүр өөрийн бойпорыг авч, дотор нь утлага хийгтүн. Танай хүн бүр өөр өөрийн бойпорыг буюу хоёр зуун тавин бойпорыг ЭЗЭНий өмнө авчир. Бас Аарон та хоёр тус тусын бойпорыг авчрагтун хэмээн өгүүлэв.

18. Тиймээс тэд тус бүр өөрсдийн бойпорыг авч, дотор нь гал хийн, дээр нь утлага тавив. Тэд Мосе, Аарон нартай хамт хурлын майхны үүдэнд зогслоо.

19. Тийнхүү Кора бүх чуулганыг тэдний эсрэг хурлын майхны үүдэнд цуглуулав. ЭЗЭНий цог жавхлан бүх чуулганд үзэгдэв.

20. Дараа нь ЭЗЭН Мосе, Аарон нартай ярин айлдахдаа—

21. Би тэднийг даруй устгах учраас өөрсдийгөө энэ чуулганаас салга гэв.

22. Гэвч тэд нүүрээрээ унан—Бурхан, бүх махан биеийн сүнснүүдийн Бурхан Та нэг хүн нүгэл үйлдэхэд бүхэл чуулганд хилэгнэнэ гэж үү? гэв.

бүрэн бүлгийг уншина уу Тооллого 16