Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Тооллого 16:12-20 Ариун Библи, 2004 (АБ2004)

12. Дараа нь Мосе Елиабын хөвгүүд болох Датан, Абирам нарыг дуудан ирүүлэхээр хүн илгээсэн боловч тэд—Бид очихгүй.

13. Чи биднийг цөлд үхүүлэхээр сүү балаар урссан нутгаас авч гарсандаа ханахгүй, бас биднийг захирах нь уу?

14. Үнэхээр чи биднийг сүү балаар урссан нутагт аваачсангүй, тариалангийн талбай, усан үзмийн цэцэрлэгийг ч бидэнд өв болгон өгсөнгүй. Чи эдгээр хүмүүсийн нүдийг ухах гэж байна уу? Бид очихгүй хэмээн өгүүлэв.

15. Тэгтэл Мосе ихэд уурлан, ЭЗЭНд хандан—Тэдний өргөлийг бүү хүлээж аваач! Би тэднээс ганц ч илжиг аваагүй, тэдний хэнд нь ч би хор учруулаагүй гэлээ.

16. Мосе Корад—Чи болон чиний бүх нөхөд маргааш ЭЗЭНий өмнө оч. Чи болон тэд Ааронтай хамт байцгаа.

17. Танай хүн бүр өөрийн бойпорыг авч, дотор нь утлага хийгтүн. Танай хүн бүр өөр өөрийн бойпорыг буюу хоёр зуун тавин бойпорыг ЭЗЭНий өмнө авчир. Бас Аарон та хоёр тус тусын бойпорыг авчрагтун хэмээн өгүүлэв.

18. Тиймээс тэд тус бүр өөрсдийн бойпорыг авч, дотор нь гал хийн, дээр нь утлага тавив. Тэд Мосе, Аарон нартай хамт хурлын майхны үүдэнд зогслоо.

19. Тийнхүү Кора бүх чуулганыг тэдний эсрэг хурлын майхны үүдэнд цуглуулав. ЭЗЭНий цог жавхлан бүх чуулганд үзэгдэв.

20. Дараа нь ЭЗЭН Мосе, Аарон нартай ярин айлдахдаа—

бүрэн бүлгийг уншина уу Тооллого 16