Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Тооллого 16:1-13 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Левийн гуч, Кохатын ач, Изхарын хүү Кора нь Реубений хөвгүүд болох Датан, Абирам болон Пелетийн хүү Онтой хамт хөдөлж

2. Израилийн хэсэг хөвгүүдийн хамт Мосегийн өмнө хөндөлдөн босжээ. Тэдгээр нь чуулганд сонгогдсон, цуглааны хоёр зуун тавин удирдагчид буюу нэр алдартай хүмүүс байв.

3. Тэд хамтдаа Мосе, Аарон нарын эсрэг цуглаж, тэдэнд—Та нар хэт хол явчихлаа. Учир нь бүх чуулган, түүний хүн бүр нь ариун бөгөөд ЭЗЭН тэдний дунд байна. Тиймээс та нар юунд өөрсдийгөө ЭЗЭНий чуулганаас дээгүүр өргөмжилнө вэ? гэв.

4. Мосе үүнийг сонсоод нүүрээрээ унав.

5. Тэрээр Кора болон түүний бүх нөхдөд хандан—Маргааш өглөө хэн нь Түүнийх, хэн нь ариун болохыг ЭЗЭН үзүүлж, тэр хүнийг Өөртөө ойртуулах болно. Тэр тусмаа Өөрийн сонгох хүнийг л Тэр Өөртөө ойртуулах болно.

6. Үүнийг хийгтүн. Кора болон түүний нөхөд та нар өөрсдөдөө зориулан бойпоруудыг аваад,

7. дотор нь гал хийн, түүн дээр маргааш ЭЗЭНий оршихуйд утлага тавь. Тэгээд ЭЗЭНий сонгох тэр хүн нь ариун нэгэн болох болно. Левийн хөвгүүд та нар л хэт хол явчихсан байна гэв.

8. Дараа нь Мосе Корад—Левийн хөвгүүд та нар одоо сонсогтун.

9. Израилийн Бурхан та нарыг Өөртөө ойртуулахаар, ЭЗЭНий асрын үйлчлэлийг хийлгэхээр, чуулганы өмнө зогсоон тэдэнд үйлчлүүлэхээр Израилийн цуглаанаас та нарыг тусгаарласан нь та нарт хангалтгүй байна уу?

10. Мөн Тэр Левийн хөвгүүд болох чамайг, ах дүүсийн чинь хамт ойртуулсан нь хангалтгүй байна уу? Та нар бас тахилчийн үйлчлэлийг эрнэ үү?

11. Тийм учраас чи болон чиний бүх нөхөд ЭЗЭНий эсрэг хамтдаа цугласан байна. Харин Аароны хувьд гэвэл, та нар түүний эсрэг гомдоллох тэр хэн юм бэ? гэлээ.

12. Дараа нь Мосе Елиабын хөвгүүд болох Датан, Абирам нарыг дуудан ирүүлэхээр хүн илгээсэн боловч тэд—Бид очихгүй.

13. Чи биднийг цөлд үхүүлэхээр сүү балаар урссан нутгаас авч гарсандаа ханахгүй, бас биднийг захирах нь уу?

бүрэн бүлгийг уншина уу Тооллого 16