Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Тооллого 15:14-24 Ариун Библи, 2004 (АБ2004)

14. Хэрэв харийн хүн та нартай хамт түр сууж байвал, эсвэл үе удмыг чинь дамжин та нарын дунд байх хэн боловч, тэрээр ЭЗЭНд тайвшруулах тааламжит үнэр болгон галаар өргөх тахилыг хийхийг хүсэх аваас та нарын хийсэн шиг түүнчлэн хийх ёстой.

15. Чуулганы хувьд гэвэл, та нарт болон та нартай хамт түр сууж буй харь хүнд нэг л тогтоол байх бөгөөд үе удмыг чинь дамжин мөнхийн тогтоол байх ёстой. Та нарын адил түүнчлэн харь хүн ЭЗЭНий өмнө байх ажгуу.

16. Та нарт болон та нартай хамт түр сууж буй харь хүнд нэг хууль, зарлиг байх ёстой” гэж хэл гэв.

17. Дараа нь ЭЗЭН Мосетэй ярин, айлдахдаа—

18. Израилийн хөвгүүдтэй ярин тэдэнд ийнхүү хэл. “Би та нарыг аваачих тэр нутагт та нар орохдоо,

19. тэр нутгийн хүнсийг идэх үед та нар ЭЗЭНд өргөл өргөгтүн.

20. Зуурсан эхний гурилаасаа та нар өргөл болгон нэг бинг өргөх бөгөөд түүнийгээ үтрэмийн өргөл болгон өргө.

21. Зуурсан эхний гурилаасаа та нар үе уламжлан ЭЗЭНд өргөл өгөгтүн.

22. Харин та нар санамсаргүй алдах үед, ЭЗЭНий Мосед айлдсан эдгээр бүх тушаалуудыг сахилгүй,

23. түүгээр ч барахгүй ЭЗЭН тушаалаа өгсөн тэр өдрөөс хойших үе удмын туршид Мосегээр дамжуулан ЭЗЭНий та нарт тушаасан бүхнийг үл сахих аваас,

24. хэрэв үүнийг санамсаргүйгээр, чуулган мэдэлгүй үйлдсэн бол бүх чуулган нь шатаалт тахилд зориулан нэг бухыг ЭЗЭНд тайвшруулах тааламжит үнэр болгон, зарлигийн дагуу идээн өргөл ба ундаан өргөлийнх нь хамт, мөн нүглийн төлөөх тахилд зориулан нэг ухныг өргөгтүн.

бүрэн бүлгийг уншина уу Тооллого 15