Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Тооллого 15:1-10 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. ЭЗЭН Мосетэй ярин айлдахдаа—

2. Израилийн хөвгүүдтэй ярин, тэдэнд “Миний та нарт өгч буй, та нарын амьдрах тэр нутагт орохдоо та нар

3. ЭЗЭНд тайвшруулах тааламжит үнэр болгохын тулд, онцгой тангаргийг гүйцээхээр, эсвэл сайн дурын өргөл болгон эсвэл өөрсдийн товлосон үеүдэд өргөх шатаалт тахил, өргөлийг өөрсдийн үхэр сүрэг, хонин сүргээс ЭЗЭНд галаар өргөгтүн.

4. Өргөлөө авчрагч нэгэн нь хинийн дөрөвний нэг тостой хольсон ефагийн аравны нэгэн сайн гурилан идээн өргөлийг ЭЗЭНд авчир.

5. Шатаалт тахилтай хамт, эсвэл өргөлд зориулан, хурга бүрд хинийн дөрөвний нэг дарсыг ундаан өргөлд зориулан бэлд.

6. Эсвэл хуцанд зориулан хиний гуравны нэг тостой хольсон ефагийн аравны хоёр сайн гурилыг идээн өргөл болгон бэлд.

7. Ундаан өргөлд зориулан хинийн гуравны нэг дарсыг ЭЗЭНд тайвшруулах тааламжит үнэр болгон өргөгтүн.

8. Шатаалт тахил, эсвэл онцгой тангаргийг биелүүлэхээр өргөл болгон эсвэл ЭЗЭНд эвийн тахилуудад зориулан бухыг бэлтгэхдээ

9. та нар хагас хин тостой хольсон ефагийн аравны гурван сайн гурилан идээн өргөлийг бухтай хамт өргөх ёстой.

10. Ундаан өргөлд зориулан тахил болгон хагас хинийн хэмжээтэй дарсыг галаар өргөх өргөлөөр ЭЗЭНд тайвшруулах тааламжит үнэр болгон өргөгтүн.

бүрэн бүлгийг уншина уу Тооллого 15