Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Тооллого 14:33-45 Ариун Библи, 2004 (АБ2004)

33. Хөвгүүд чинь цөлд дөчин жилийн турш хоньчид байх болно. Та нарын цогцсыг цөлд унах хүртэл та нарын үнэнч бус байдлын чинь төлөө тэд зовох болно.

34. Дөчин хоног буюу та нарын тэр нутгийг тагнасан өдрүүдийн тоо ёсоор, өдөр бүрийн төлөө нэг жил буюу дөчин жилийн турш та нар өөрсдийн гэм бурууг үүрнэ. Та нар Миний эсэргүүцлийг мэдэх болно.

35. ЭЗЭН Би айлдав. Миний эсрэг хамтдаа цугласан энэ бүх хорон муу чуулганд Би үүнийг үнэхээр хийх болно. Тэд энэ цөлд устгагдаж, тэнд үхэх болно” хэмээв.

36. Уг нутгийг тагнахаар Мосегээр илгээгдсэн, буцаж ирэн, уг нутгийн талаар муу мэдээг авчирснаараа бүх чуулганыг түүний эсрэг гомдоллуулсан хүмүүсийн хувьд,

37. уг нутгийн талаар маш муу мэдээг авчирсан тэдгээр хүмүүс ЭЗЭНий өмнө тахлаар үхэв.

38. Харин Нуны хүү Иошуа, Иефуннегийн хүү Калеб нар нутгийг тагнахаар явсан хүмүүсээс амьд үлдэв.

39. Мосе эдгээр үгсийг Израилийн бүх хөвгүүдэд хэлэхэд ард олон үлэмж гашуудацгаав.

40. Харин өглөө нь тэд эртлэн босож, уулархаг нутаг уруу гарч—Бид энд байна. Бид үнэхээр нүглийг үйлдсэн боловч ЭЗЭНий амласан газар уруу явах болно гэв.

41. Харин Мосе—Энэ чинь бүтэхгүй атал та нар юунд ЭЗЭНий тушаалыг зөрчиж байна вэ?

42. Бүү яв. Эс бөгөөс та нар дайсныхаа өмнө нам цохигдоно. Учир нь ЭЗЭН та нарын дунд байхгүй.

43. Амалекчууд болон канаанчууд тэнд та нарын өмнө байх бөгөөд та нар ЭЗЭНийг дагахаас эргэн буцсан болохоор илдэнд унах болно. ЭЗЭН та нартай хамт байхгүй хэмээв.

44. Гэвч тэд уулархаг нутаг уруу дур зоргоороо өгсөн явлаа. ЭЗЭНий гэрээний авдар ч, Мосе ч хуаранг орхисонгүй.

45. Тэгтэл уулархаг нутагт амьдарч байсан амалекчууд болон канаанчууд буун ирж, тэднийг хядан, Хорма хүртэл тэднийг бут цохив.

бүрэн бүлгийг уншина уу Тооллого 14