Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Тооллого 14:15-27 Ариун Библи, 2004 (АБ2004)

15. Одоо хэрэв Та энэ ард олныг нэг хүн мэт алах аваас, Таны алдар сууг сонссон үндэстнүүд

16. “ЭЗЭН тэдэнд тангараглан амласан нутагт энэ ард түмнийг аваачиж чадаагүй учраас Тэр тэднийг цөлд алав” хэмээн ярих болно.

17. Харин одоо би залбирч байна. Таны тунхагласан шиг Эзэний хүч чадал нь агуу байг.

18. “ЭЗЭН бол уурлахдаа удаан, хайр энэрлээр элбэг, гэм нүгэл, хууль бусыг уучилдаг. Харин Тэр гэм бурууг шийтгэлгүй орхидоггүй бөгөөд эцгүүдийнх нь гэм бурууг гурав, дөрөв дэх үеийн хүүхдүүдэд нь хүртэл буулгадаг”.

19. Би залбиран гуйя, Та энэ ард түмнийг Египетээс одоог хүртэл уучилсаар ирсэн шигээ Өөрийн хайр энэрлийн аугаа байдлын дагуу энэ ард түмний хууль бус явдлыг уучлаач гэлээ.

20. Тийнхүү ЭЗЭН айлдан—Чиний үгээр Би тэднийг уучиллаа.

21. Харин үнэхээр Би Өөрийн амьд буйгаар тангараглая. Бүх дэлхий ЭЗЭНий яруу алдраар дүүрэх болно.

22. Үнэхээр Египет болон цөлд Миний бүтээсэн тэмдгүүд болон Миний цог жавхланг харсан атлаа ийнхүү арван удаа Намайг сорин, Миний дууг сонсоогүй бүх хүмүүс,

23. өвөг дээдэст нь Миний амласан тэр нутгийг яасан ч үзэхгүй бөгөөд Намайг голсон хүмүүсийн хэн нь ч түүнийг үзэхгүй.

24. Харин Миний зарц Калеб өөр сүнстэй байн, Намайг бүрэн дагаж байсан тул түүний орсон тэр нутаг уруу нь Би аваачих бөгөөд түүний үр удам нь тэр газрыг эзэмших болно.

25. Амалекчууд болон канаанчууд хөндий талд амьдарч байгаа. Маргааш буцан, Улаан тэнгисийн замаар буй цөл уруу хөдлөгтүн гэв.

26. ЭЗЭН Мосе, Аарон нартай ярин айлдахдаа—

27. Миний эсрэг гомдоллож буй энэ хорон муу чуулганыг Би хэр удаан тэсвэрлэх вэ? Миний эсрэг гомдоллож буй Израилийн хөвгүүдийн гомдлыг Би сонссон.

бүрэн бүлгийг уншина уу Тооллого 14