Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Тооллого 12:8-15 Ариун Библи, 2004 (АБ2004)

8. Түүнтэй Би ам далд хэллэгээр биш,харин бүр илэн далангүй амаараа ярьдаг бөгөөдтэр ЭЗЭНий хэлбэр дүрсийг хардаг.Тэгтэл та нар юунд Миний зарц Мосегийн эсрэг ярихдаа эмээсэнгүй вэ?гэлээ.

9. Тийнхүү тэдний эсрэг ЭЗЭНий уур хилэн шатаж, Тэр салан явав.

10. Харин үүл майхны дээрээс салан явахад, харагтун, Мириам цас мэт цагаан, уяман өвчтэй болов. Аароныг Мириам уруу эргэхэд, харагтун, тэр уяман өвчтэй болсон байв.

11. Дараа нь Аарон Мосед хандан—Өө, эзэн минь, би танаас гуйя. Бидний мунхгаар үйлдэн, нүгэл үйлдсэн энэхүү нүглийг бидэнд бүү тохооч.

12. Түүнийг эхийнхээ хэвлийгээс гарахдаа хагас мах нь өмхөрсөн үхсэн нэгэнтэй адил бүү болгооч гэв.

13. Мосе ЭЗЭН уруу хашхиран—Бурхан, түүнийг эдгээгээч, би залбирч байна! хэмээв.

14. Гэвч ЭЗЭН Мосед—Хэрэв эцэг нь түүнийг нүүр уруу нь нулимсан бол тэр өөрийн ичгүүрийг долоо хоногийн турш үүрэхгүй байсан гэж үү? Түүнийг долоо хоногийн турш хуарангийн гадна хорь. Үүний дараа түүнийг дахин хүлээн авах юм хэмээв.

15. Тийнхүү Мириам долоо хоногийн турш хуарангийн гадна хоригдсон бөгөөд түүнийг дахин хүлээж авахаас нааш ард олон нүүсэнгүй.

бүрэн бүлгийг уншина уу Тооллого 12