Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Тооллого 12:10-16 Ариун Библи, 2004 (АБ2004)

10. Харин үүл майхны дээрээс салан явахад, харагтун, Мириам цас мэт цагаан, уяман өвчтэй болов. Аароныг Мириам уруу эргэхэд, харагтун, тэр уяман өвчтэй болсон байв.

11. Дараа нь Аарон Мосед хандан—Өө, эзэн минь, би танаас гуйя. Бидний мунхгаар үйлдэн, нүгэл үйлдсэн энэхүү нүглийг бидэнд бүү тохооч.

12. Түүнийг эхийнхээ хэвлийгээс гарахдаа хагас мах нь өмхөрсөн үхсэн нэгэнтэй адил бүү болгооч гэв.

13. Мосе ЭЗЭН уруу хашхиран—Бурхан, түүнийг эдгээгээч, би залбирч байна! хэмээв.

14. Гэвч ЭЗЭН Мосед—Хэрэв эцэг нь түүнийг нүүр уруу нь нулимсан бол тэр өөрийн ичгүүрийг долоо хоногийн турш үүрэхгүй байсан гэж үү? Түүнийг долоо хоногийн турш хуарангийн гадна хорь. Үүний дараа түүнийг дахин хүлээн авах юм хэмээв.

15. Тийнхүү Мириам долоо хоногийн турш хуарангийн гадна хоригдсон бөгөөд түүнийг дахин хүлээж авахаас нааш ард олон нүүсэнгүй.

16. Үүний дараа харин ард олон Хазеротаас нүүж, Параны цөлд буудаллав.

бүрэн бүлгийг уншина уу Тооллого 12