Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Тооллого 12:1-6 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Мосе Куш эмэгтэйтэй гэрлэсний улмаас Мириам, Аарон нар түүний эсрэг яриа гаргав. (Яагаад гэвэл Мосе Куш эмэгтэйтэй гэрлэсэн байлаа).

2. Тэд—ЭЗЭН үнэхээр зөвхөн Мосегээр дамжуулан ярьсан гэж үү? Тэр биднээр ч гэсэн дамжуулан яриагүй юу? гэхэд ЭЗЭН үүнийг сонсов.

3. (Мосе гэгч хүн дэлхийн гадаргуу дээрх ямар ч хүнээс илүүгээр маш даруу байлаа.)

4. Тэр даруй ЭЗЭН Мосе, Аарон, Мириам нарт хандан—Та гурав хурлын майхан уруу хүрч ир гэж айлдав. Тиймээс тэр гурав хүрч ирлээ.

5. Дараа нь ЭЗЭН үүлэн багана дотор доош бууж, майхны үүдэн дээр зогсов. Тэрээр Аарон, Мириам нарыг дуудав. Тэр хоёрыг урагш гарахад

6. Тэр—Үгийг минь одоо сонс.Хэрэв та нарын дунд эш үзүүлэгч байвалЭЗЭН Би Өөрийгөө түүнд үзэгдлээр мэдүүлэх болно.Би түүнтэй зүүдэнд нь ярих болно.

бүрэн бүлгийг уншина уу Тооллого 12