Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Тооллого 10:5-13 Ариун Библи, 2004 (АБ2004)

5. Харин чамайг түгшүүрийн дохиог үлээхэд зүүн талд буудалласан хуарангууд хөдлөн нүүх ёстой.

6. Чамайг түгшүүрийн дохиог хоёр дахь удаа үлээхэд өмнө талд буудалласан хуарангууд хөдлөн нүүх бөгөөд тэднийг хөдөлгөн нүүлгэхийн тулд түгшүүрийн дохиог үлээх ажгуу.

7. Харин чуулганыг цуглуулахдаа чи түгшүүрийн дохиогүйгээр үлээгтүн.

8. Түүнээс гадна, Аароны тахилч хөвгүүд бүрээнүүдийг үлээх бөгөөд энэ нь үеэс үед чамд үргэлжийн тогтоол болох болтугай.

9. Чам уруу довтлох өстний эсрэг өөрийн нутагт дайнд явахдаа чи өөрийн Бурхан ЭЗЭНий өмнө дурсагдахын тулд, дайснуудаасаа аврагдахын тулд бүрээнүүдийг түгшүүрийн дохиогоор үлээгтүн.

10. Мөн баярлан баясах өдөрт, тогтоогдсон найр наадмуудад сарын эхний өдөрт чи шатаалт тахилуудынхаа дээр, эвийн тахилуудынхаа өргөлүүд дээр бүрээнүүдийг үлээх ёстой. Тэдгээр нь чиний Бурханы өмнө та нарын сануулга мэт байх ажгуу. Би бол та нарын Бурхан ЭЗЭН мөн гэлээ.

11. Хоёр дахь жилийн хоёрдугаар сард, уг сарын хоринд гэрчлэлийн асрын дээрээс үүл өргөгдсөн бөгөөд

12. Израилийн хөвгүүд Синаин цөлөөс аянд гарч хөдөлцгөөв. Дараа нь үүл Параны цөлд бууж тогтов.

13. Ийнхүү Мосегээр дамжуулсан ЭЗЭНий тушаалын дагуу тэд анх удаа нүүлээ.

бүрэн бүлгийг уншина уу Тооллого 10