Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Тооллого 10:29-36 Ариун Библи, 2004 (АБ2004)

29. Дараа нь Мосе өөрийн хадам эцэг, мидиан хүн Реуелийн хүү Хобабд—“Би үүнийг та нарт өгөх болно” гэж ЭЗЭНий айлдсан тэр газар уруу бид нүүж явна. Бидэнтэй хамт явагтун. ЭЗЭН Израилийн талаар сайныг амласан тул бид танд сайныг хийх болно гэв.

30. Гэвч тэр Мосед—Би явахгүй. Харин би өөрийн нутаг, төрөл садан уруугаа явна гэв.

31. Тэгтэл тэр—Биднийг бүү орхиоч. Биднийг цөлд хаана буудаллах ёстойг та мэдэх учраас та бидэнд нүд мэт байх болно.

32. Ёсоор болж, хэрэв та бидэнтэй хамт явах аваас бидний төлөө ЭЗЭНий хийх аливаа сайныг бид таны төлөө хийх болно гэв.

33. Ийнхүү гурван хоногийн аянаар тэд ЭЗЭНий уулнаас хөдлөн явсан бөгөөд тэдэнд амрах газрыг олохоор тэдний урд талд гурван өдрийн туршид ЭЗЭНий гэрээний авдар явав.

34. Тэднийг хуарангаас хөдлөх үед, ЭЗЭНий үүл өдрөөр тэдний дээр байв.

35. Авдрыг хөдлөх үед Мосе—ЭЗЭН, босооч!Таны дайснууд бутран тарж,Таныг үзэн ядагчид нь Таны өмнөөс зугтах болтугай гэж хэлэв.

36. Амрах болоход тэрээр—ЭЗЭН,Та Израилийн үй түмэн мянгатууддаа ирээчгэж хэлэв.

бүрэн бүлгийг уншина уу Тооллого 10