Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Тооллого 10:26-32 Ариун Библи, 2004 (АБ2004)

26. мөн Ашерын хөвгүүдийн овгийн цэргийн тэргүүн болох Охраны хүү Пагиелтай хамт,

27. Нафталийн хөвгүүдийн овгийн цэргийн захирагч, Енаны хүү Ахиратай хамт хөдлөв.

28. Энэ бол цэргийн бүлэглэлүүдийн дагуу хөдлөх Израилийн хөвгүүдийн жагсаалын дараалал байлаа.

29. Дараа нь Мосе өөрийн хадам эцэг, мидиан хүн Реуелийн хүү Хобабд—“Би үүнийг та нарт өгөх болно” гэж ЭЗЭНий айлдсан тэр газар уруу бид нүүж явна. Бидэнтэй хамт явагтун. ЭЗЭН Израилийн талаар сайныг амласан тул бид танд сайныг хийх болно гэв.

30. Гэвч тэр Мосед—Би явахгүй. Харин би өөрийн нутаг, төрөл садан уруугаа явна гэв.

31. Тэгтэл тэр—Биднийг бүү орхиоч. Биднийг цөлд хаана буудаллах ёстойг та мэдэх учраас та бидэнд нүд мэт байх болно.

32. Ёсоор болж, хэрэв та бидэнтэй хамт явах аваас бидний төлөө ЭЗЭНий хийх аливаа сайныг бид таны төлөө хийх болно гэв.

бүрэн бүлгийг уншина уу Тооллого 10