Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Тооллого 10:10-26 Ариун Библи, 2004 (АБ2004)

10. Мөн баярлан баясах өдөрт, тогтоогдсон найр наадмуудад сарын эхний өдөрт чи шатаалт тахилуудынхаа дээр, эвийн тахилуудынхаа өргөлүүд дээр бүрээнүүдийг үлээх ёстой. Тэдгээр нь чиний Бурханы өмнө та нарын сануулга мэт байх ажгуу. Би бол та нарын Бурхан ЭЗЭН мөн гэлээ.

11. Хоёр дахь жилийн хоёрдугаар сард, уг сарын хоринд гэрчлэлийн асрын дээрээс үүл өргөгдсөн бөгөөд

12. Израилийн хөвгүүд Синаин цөлөөс аянд гарч хөдөлцгөөв. Дараа нь үүл Параны цөлд бууж тогтов.

13. Ийнхүү Мосегээр дамжуулсан ЭЗЭНий тушаалын дагуу тэд анх удаа нүүлээ.

14. Эхэнд Иудагийн хөвгүүдийн хуарангийн туг нь тэдний цэргийн бүлэглэлийн дагуу, өөрсдийн цэргийн захирагч, Амминадабын хүү Нахшонтай хамт,

15. Иссахарын хөвгүүдийн овгийн цэргийн захирагч, Зуарын хүү Нетанелтай хамт,

16. Зебулуны хөвгүүдийн овгийн цэргийн захирагч, Хелоны хүү Елиабтай хамт хөдлөв.

17. Дараа нь асрыг буулгасан бөгөөд асрыг авч явж байсан Гершоны хөвгүүд болон Мерарийн хөвгүүд хөдлөв.

18. Дараа нь Реубений хуарангийн туг нь тэдний цэргийн бүлэглэлүүдийн дагуу, өөрсдийн цэргийн захирагч, Шедеурын хүү Елизуртай хамт,

19. Симеоны хөвгүүдийн овгийн цэргийн захирагч, Зуришаддаин хүү Шелумиелтэй хамт,

20. Гадын хөвгүүдийн овгийн цэргийн захирагч, Деуелийн хүү Елиасафтай хамт хөдлөв.

21. Дараа нь кохатчууд ариун зүйлсийг авч хөдөлсөн бөгөөд тэднийг хүрч очихоос өмнө асар босгогдсон байлаа.

22. Дараа нь Ефраимын хөвгүүдийн хуарангийн туг нь тэдний цэргийн бүлэглэлүүдийн дагуу өөрсдийн цэргийн захирагч, Аммихудын хүү Елишаматай хамт,

23. Манассегийн хөвгүүдийн овгийн цэргийн захирагч, Педахзурын хүү Гамалиелтай хамт,

24. Бениамины хөвгүүдийн овгийн цэргийн захирагч, Гидеонийн хүү Абидантай хамт хөдлөв.

25. Дараа нь бүх хуарангуудын төлөөх арын хамгаалалт болох Даны хөвгүүдийн хуарангийн туг нь тэдний цэргийн бүлэглэлүүдийн дагуу өөрсдийн цэргийн захирагч, Аммишаддаин хүү Ахиезертэй хамт,

26. мөн Ашерын хөвгүүдийн овгийн цэргийн тэргүүн болох Охраны хүү Пагиелтай хамт,

бүрэн бүлгийг уншина уу Тооллого 10