Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Тооллого 10:1-6 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. ЭЗЭН Мосетэй цааш нь ярин, айлдахдаа—

2. Өөртөө хоёр мөнгөн бүрээг хийгтүн. Чи тэдгээрийг давтаж хийх ёстой. Чуулганыг дуудан цуглуулахад болон хуаранг хөдөлгөн нүүлгэхэд чи тэдгээрийг ашиглах болой.

3. Хоёуланг нь үлээхэд бүх чуулган хурлын майхны үүдэн дээр чам уруу цуглах ёстой.

4. Харин нэгийг нь үлээхэд Израилийн бүлгүүдийн тэргүүлэгчид буюу удирдагчид чиний өмнө цуглах ажгуу.

5. Харин чамайг түгшүүрийн дохиог үлээхэд зүүн талд буудалласан хуарангууд хөдлөн нүүх ёстой.

6. Чамайг түгшүүрийн дохиог хоёр дахь удаа үлээхэд өмнө талд буудалласан хуарангууд хөдлөн нүүх бөгөөд тэднийг хөдөлгөн нүүлгэхийн тулд түгшүүрийн дохиог үлээх ажгуу.

бүрэн бүлгийг уншина уу Тооллого 10