Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Тооллого 1:38-52 Ариун Библи, 2004 (АБ2004)

38. Даны хөвгүүд нь угийн бичгийн дагуу ургуудаар, эцгүүдийнхээ бүлүүдээр, нэрсийн тооны дагуу, дайнд явж чадах хорь ба түүнээс дээш насны эр хүйстэн бүр толгой дараалан тоолуулав.

39. Дан овгийн тоологдсон эрчүүд нь жаран хоёр мянга долоон зуу байлаа.

40. Ашерын хөвгүүд нь угийн бичгийн дагуу ургуудаар, эцгүүдийнхээ бүлүүдээр, нэрсийн тооны дагуу, дайнд явж чадах хорь ба түүнээс дээш насны эр хүйстэн бүр толгой дараалан тоолуулав.

41. Ашер овгийн тоологдсон эрчүүд нь дөчин нэгэн мянга таван зуу байлаа.

42. Нафталийн хөвгүүд нь угийн бичгийн дагуу ургуудаар, эцгүүдийнхээ бүлүүдээр, нэрсийн тооны дагуу, дайнд явж чадах хорь ба түүнээс дээш насны эр хүйстэн бүр толгой дараалан тоолуулав.

43. Нафтали овгийн тоологдсон эрчүүд нь тавин гурван мянга дөрвөн зуу байлаа.

44. Эдгээр тоологдсон хүмүүс нь Мосе, Аарон болон Израилийн удирдагчид болох арван хоёр хүнээр тоолуулав. Тэд тус бүр өөрсдийн эцгийн бүлийг төлөөлсөн ажээ.

45. Ийнхүү Израилиас дайнд явж чадах хорь ба түүнээс дээш насны Израилийн хөвгүүдийн бүх эрчүүд өөрсдийн эцгүүдийн бүлүүдээр тоолуулав.

46. Тоологдсон бүх эрчүүд нь зургаан зуун гурван мянга таван зуун тавь байлаа.

47. Харин тэдний дунд левичүүд эцгүүдийнхээ овгоор тоологдсонгүй.

48. Учир нь ЭЗЭН Мосед ярин, айлдахдаа—

49. Зөвхөн Леви овгийг чи бүү тоол, Израилийн хөвгүүдийн дунд тэдний тоог бүү ав.

50. Харин чи левичүүдэд гэрчлэлийн асар болон түүний бүх хэрэгсэл, түүнд хамаарагдах бүхнийг хариуцуул. Тэд асар болон түүний бүх хэрэгслийг авч яван, түүнийг харж хамгаалан, мөн асрыг тойрон буудаллаж байх ёстой.

51. Тиймээс асрыг нүүлгэх болоход левичүүд түүнийг буулгана. Асрыг байрлуулах үед тэд түүнийг босгох ёстой. Харин ойртож очсон гаднын хүн үхэх ёстой.

52. Израилийн хөвгүүд өөрсдийн цэргийн бүлэглэлүүдийн дагуу хүн бүр өөрийн хуарангийн дэргэд, өөрийн тугийн доор буудаллах ёстой.

бүрэн бүлгийг уншина уу Тооллого 1