Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Тооллого 1:3-20 Ариун Библи, 2004 (АБ2004)

3. Израилиас дайнд явж чадах хорь ба түүнээс дээш насны Израиль дахь хүн бүрийг Аарон та хоёр тэдний цэргийн бүлэглэлээр нь тоол.

4. Үүнээс гадна овог бүрээс өөрийн эцгийн бүлийн тэргүүлэгч болох нэг хүн та нартай хамт байх болно.

5. Та нартай хамт байх хүмүүсийн нэрс нь энэ юм. Реубенийхээс Шедеурын хүү Елизур,

6. Симеоныхоос Зуришаддаин хүү Шелумиел,

7. Иудагийнхаас Аминадабын хүү Нахшон,

8. Иссахарынхаас Зуарын хүү Нетанел,

9. Зебулуныхаас Хелоны хүү Елиаб,

10. Иосефын хөвгүүдээс Ефраимынхаас Аммихудын хүү Елишама, Манассегийнхаас Педахзурын хүү Гамалиел,

11. Бениаминыхаас Гидеонийн хүү Абидан,

12. Даныхаас Аммишаддаин хүү Ахиезер,

13. Ашерынхаас Очраны хүү Пагиел,

14. Гадынхаас Деуелийн хүү Елиасаф,

15. Нафталийнхаас Енаны хүү Ахира нар болой.

16. Эдгээр нь цуглаанаас дуудагдсан хүмүүс бөгөөд өөрсдийн эцгийн овгуудын удирдагчид билээ. Тэд бол Израилийн мянгатуудын ахлагчид юм гэв.

17. Тийнхүү нэрээрээ дуудагдсан эдгээр хүмүүсийг Мосе, Аарон нар аван,

18. тэд хоёрдугаар сарын нэгэнд бүх чуулганыг хамтад нь цуглуулав. Ингээд тэд хорь ба түүнээс дээш насны эрчүүдийг ураг доторх удам угсаагаар нь, эцгүүдийнх нь бүлүүдээр, нэрсийнх нь тооны дагуу толгой дараалан бүртгэхдээ

19. ЭЗЭНий Мосед тушаасан ёсоор хийв. Ийнхүү тэр тэднийг Синаин цөлд тоолов.

20. Израилийн ууган хүү Реубений хөвгүүд нь өөрсдийн угийн бичгийн дагуу ургуудаар, эцгүүдийнхээ бүлүүдээр, нэрсийн тооны дагуу, дайнд явж чадах хорь ба түүнээс дээш насны эр хүйстэн бүр толгой дараалан тоолуулав.

бүрэн бүлгийг уншина уу Тооллого 1