Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Тооллого 1:22-35 Ариун Библи, 2004 (АБ2004)

22. Симеоны хөвгүүд нь угийн бичгийн дагуу ургуудаар, эцгүүдийнхээ бүлүүдээр, нэрсийн тооны дагуу, дайнд явж чадах хорь ба түүнээс дээш насны эр хүйстэн бүр толгой дараалан тоолуулав.

23. Симеон овгийн тоологдсон эрчүүд нь тавин есөн мянга гурван зуу байлаа.

24. Гадын хөвгүүд нь угийн бичгийн дагуу ургуудаар, эцгүүдийнхээ бүлүүдээр, нэрсийн тооны дагуу, дайнд явж чадах хорь ба түүнээс дээш насны эр хүйстэн бүр толгой дараалан тоолуулав.

25. Гад овгийн тоологдсон эрчүүд нь дөчин таван мянга зургаан зуун тавь байлаа.

26. Иудагийн хөвгүүд нь угийн бичгийн дагуу ургуудаар, эцгүүдийнхээ бүлүүдээр, нэрсийн тооны дагуу, дайнд явж чадах хорь ба түүнээс дээш насны эр хүйстэн бүр толгой дараалан тоолуулав.

27. Иуда овгийн тоологдсон эрчүүд нь далан дөрвөн мянга зургаан зуу байлаа.

28. Иссахарын хөвгүүд нь угийн бичгийн дагуу ургуудаар, эцгүүдийнхээ бүлүүдээр, нэрсийн тооны дагуу, дайнд явж чадах хорь ба түүнээс дээш насны эр хүйстэн бүр толгой дараалан тоолуулав.

29. Иссахар овгийн тоологдсон эрчүүд нь тавин дөрвөн мянга дөрвөн зуу байлаа.

30. Зебулуны хөвгүүд нь угийн бичгийн дагуу ургуудаар, эцгүүдийнхээ бүлүүдээр, нэрсийн тооны дагуу, дайнд явж чадах хорь ба түүнээс дээш насны эр хүйстэн бүр толгой дараалан тоолуулав.

31. Зебулун овгийн тоологдсон эрчүүд нь тавин долоон мянга дөрвөн зуу байлаа.

32. Иосефын хөвгүүдээс тухайлбал, Ефраимын хөвгүүд нь угийн бичгийн дагуу ургуудаар, эцгүүдийнхээ бүлүүдээр, нэрсийн тооны дагуу, дайнд явж чадах хорь ба түүнээс дээш насны эр хүйстэн бүр толгой дараалан тоолуулав.

33. Ефраим овгийн тоологдсон эрчүүд нь дөчин мянга таван зуу байлаа.

34. Манассегийн хөвгүүд нь угийн бичгийн дагуу ургуудаар, эцгүүдийнхээ бүлүүдээр, нэрсийн тооны дагуу, дайнд явж чадах хорь ба түүнээс дээш насны эр хүйстэн бүр толгой дараалан тоолуулав.

35. Манассе овгийн тоологдсон эрчүүд нь гучин хоёр мянга хоёр зуу байлаа.

бүрэн бүлгийг уншина уу Тооллого 1