Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Тооллого 1:19-28 Ариун Библи, 2004 (АБ2004)

19. ЭЗЭНий Мосед тушаасан ёсоор хийв. Ийнхүү тэр тэднийг Синаин цөлд тоолов.

20. Израилийн ууган хүү Реубений хөвгүүд нь өөрсдийн угийн бичгийн дагуу ургуудаар, эцгүүдийнхээ бүлүүдээр, нэрсийн тооны дагуу, дайнд явж чадах хорь ба түүнээс дээш насны эр хүйстэн бүр толгой дараалан тоолуулав.

21. Реубен овгийн тоологдсон эрчүүд нь дөчин зургаан мянга таван зуу байлаа.

22. Симеоны хөвгүүд нь угийн бичгийн дагуу ургуудаар, эцгүүдийнхээ бүлүүдээр, нэрсийн тооны дагуу, дайнд явж чадах хорь ба түүнээс дээш насны эр хүйстэн бүр толгой дараалан тоолуулав.

23. Симеон овгийн тоологдсон эрчүүд нь тавин есөн мянга гурван зуу байлаа.

24. Гадын хөвгүүд нь угийн бичгийн дагуу ургуудаар, эцгүүдийнхээ бүлүүдээр, нэрсийн тооны дагуу, дайнд явж чадах хорь ба түүнээс дээш насны эр хүйстэн бүр толгой дараалан тоолуулав.

25. Гад овгийн тоологдсон эрчүүд нь дөчин таван мянга зургаан зуун тавь байлаа.

26. Иудагийн хөвгүүд нь угийн бичгийн дагуу ургуудаар, эцгүүдийнхээ бүлүүдээр, нэрсийн тооны дагуу, дайнд явж чадах хорь ба түүнээс дээш насны эр хүйстэн бүр толгой дараалан тоолуулав.

27. Иуда овгийн тоологдсон эрчүүд нь далан дөрвөн мянга зургаан зуу байлаа.

28. Иссахарын хөвгүүд нь угийн бичгийн дагуу ургуудаар, эцгүүдийнхээ бүлүүдээр, нэрсийн тооны дагуу, дайнд явж чадах хорь ба түүнээс дээш насны эр хүйстэн бүр толгой дараалан тоолуулав.

бүрэн бүлгийг уншина уу Тооллого 1