Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Сургаалт Үгс 8:4-21 Ариун Библи, 2004 (АБ2004)

4. Ингэхдээ “Хүмүүс ээ, та нарыг би дуудаж байна.Миний дуу хоолой хүний хөвгүүдэд хандаж байна.

5. Гэнэн хүмүүс ээ, эрүүл саруул ухааныг ойлгогтун.Мунхаг хүмүүс ээ, мэргэн ухааныг мэдэгтүн.

6. Сонсогтун, учир нь би сурвалжит зүйлсийг ярина.Би зөв зүйлсийг ярихаар амаа нээх болно.

7. Учир юу хэмээвэл миний ам үнэнийг өгүүлдэг.Харин хорон санааг миний уруул жигшдэг билээ.

8. Амнаас минь гарах үг бүр шударга зөв бөгөөдТэр үгсийн дотор мурийж хазайсан хийгээд гажсан юм огт үгүй билээ.

9. Үгс маань ухаарагч нэгэнд тов тодорхой бөгөөдМэдлэгийг олж авагсдад зөв юм.

10. Цалин цагаан мөнгийг бус, харин миний зааврыг авагтун.Шилж авсан алтнаас мэдлэгийг авсан нь дээр.

11. Учир нь мэргэн ухаан нь бадмааргаас ч илүү үнэтэй.Хүсэж болох ямар ч зүйлсийг түүнтэй зүйрлэхийн аргагүй.

12. Мэргэн ухаан болох би эрүүл саруул ухаантай хамт оршдог баМэдлэг хийгээд хэрсүү ухааныг олдог.

13. ЭЗЭНээс эмээхүй бол хорон мууг үзэн ядах явдал юм.Бардамнал, ихэмсэг зан, хорон муу зам ба гажсан амыг би жигшдэг.

14. Зөвлөгөө хийгээд эрүүл саруул мэргэн ухаан нь минийх.Би болбоос оюун ухаан мөн.Хүч нь минийх.

15. Хаад надаар хаанчилдаг.Захирагч нар надаар шударга байдлыг тогтоодог.

16. Тайж нар болон язгууртнууд,Зөвөөр шүүдэг бүх хүмүүс надаар захирдаг.

17. Намайг хайрлагсдыг би хайрлана.Намайг хичээнгүйлэн хайдаг нь намайг олно.

18. Баялаг, алдар суу, үргэлжид байх хөрөнгө болон шударга зөв нь надад байгаа.

19. Миний үр жимс алтнаас ч,Тэр ч байтугай шижир алтнаас ч илүү дээр.Миний үр ашиг нь цалин цагаан мөнгөнөөс ч илүү дээр.

20. Би шударга зөвийн замаар, шударга байдлын жимээр явдаг.

21. Энэ нь намайг хөрөнгөөрөө хайрлагсдад ивээлийг хүртээх бөгөөдТэдний эрдэнэсийн санг дүүргэхийн тулд юм.

бүрэн бүлгийг уншина уу Сургаалт Үгс 8