Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Сургаалт Үгс 8:29-33 Ариун Библи, 2004 (АБ2004)

29. Ус нь Түүний тушаалыг зөрчихгүй байхын тулд тэнгист хил хязгаарыг нь тогтоож өгөхөд,Газрын үндэс суурийг тэмдэглэн тогтоох үед би тэнд байсан юм.

30. Тэгэхэд би Түүний хажууд бүтээгч болжБи Түүний өдөр тутмын баяр бахдал байсан бөгөөдТүүний өмнө үргэлж баярлаж байв.

31. Түүний газар болох дэлхийд баярлан,Хүмүүсийн хөвгүүдээр бахдан байв.

32. Иймээс хөвгүүд минь, намайг сонсогтун.Учир нь миний замыг сахигсад ерөөлтэй еэ.

33. Сургамжийг дагаж, ухаантай бологтун.Тэдгээрийг бүү үл тоомсорло.

бүрэн бүлгийг уншина уу Сургаалт Үгс 8