Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Сургаалт Үгс 8:20-31 Ариун Библи, 2004 (АБ2004)

20. Би шударга зөвийн замаар, шударга байдлын жимээр явдаг.

21. Энэ нь намайг хөрөнгөөрөө хайрлагсдад ивээлийг хүртээх бөгөөдТэдний эрдэнэсийн санг дүүргэхийн тулд юм.

22. Эрт цагийн ажлаасаа өмнө, замынхаа эхэнд ЭЗЭН намайг эзэмшсэн.

23. Өнө мөнхөөс, газрын цаг хугацааны эхлэлээс би тогтоогдсон байсан.

24. Хөлгүй гүн ба усаар бялхах булаг байхгүй байхад би бий болсон.

25. Уулсыг босгохоос өмнө хийгээд толгодын өмнө би бий болсон.

26. Газар дэлхий болон талыг хийгээдЕртөнцийн анхны тоосонцрыг ч Тэр бүтээгээгүй байхадБи бий болсон юм.

27. Тэр тэнгэрийг бүтээж,гүний гадаргуу дээр хил хязгаарыг нь тогтооходБи тэнд байсан

28. Тэр дээр нь огторгуйг тогтоох үед, мөн гүний булгууд бий болоход,

29. Ус нь Түүний тушаалыг зөрчихгүй байхын тулд тэнгист хил хязгаарыг нь тогтоож өгөхөд,Газрын үндэс суурийг тэмдэглэн тогтоох үед би тэнд байсан юм.

30. Тэгэхэд би Түүний хажууд бүтээгч болжБи Түүний өдөр тутмын баяр бахдал байсан бөгөөдТүүний өмнө үргэлж баярлаж байв.

31. Түүний газар болох дэлхийд баярлан,Хүмүүсийн хөвгүүдээр бахдан байв.

бүрэн бүлгийг уншина уу Сургаалт Үгс 8