Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Сургаалт Үгс 8:17-22 Ариун Библи, 2004 (АБ2004)

17. Намайг хайрлагсдыг би хайрлана.Намайг хичээнгүйлэн хайдаг нь намайг олно.

18. Баялаг, алдар суу, үргэлжид байх хөрөнгө болон шударга зөв нь надад байгаа.

19. Миний үр жимс алтнаас ч,Тэр ч байтугай шижир алтнаас ч илүү дээр.Миний үр ашиг нь цалин цагаан мөнгөнөөс ч илүү дээр.

20. Би шударга зөвийн замаар, шударга байдлын жимээр явдаг.

21. Энэ нь намайг хөрөнгөөрөө хайрлагсдад ивээлийг хүртээх бөгөөдТэдний эрдэнэсийн санг дүүргэхийн тулд юм.

22. Эрт цагийн ажлаасаа өмнө, замынхаа эхэнд ЭЗЭН намайг эзэмшсэн.

бүрэн бүлгийг уншина уу Сургаалт Үгс 8