Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Сургаалт Үгс 8:14-23 Ариун Библи, 2004 (АБ2004)

14. Зөвлөгөө хийгээд эрүүл саруул мэргэн ухаан нь минийх.Би болбоос оюун ухаан мөн.Хүч нь минийх.

15. Хаад надаар хаанчилдаг.Захирагч нар надаар шударга байдлыг тогтоодог.

16. Тайж нар болон язгууртнууд,Зөвөөр шүүдэг бүх хүмүүс надаар захирдаг.

17. Намайг хайрлагсдыг би хайрлана.Намайг хичээнгүйлэн хайдаг нь намайг олно.

18. Баялаг, алдар суу, үргэлжид байх хөрөнгө болон шударга зөв нь надад байгаа.

19. Миний үр жимс алтнаас ч,Тэр ч байтугай шижир алтнаас ч илүү дээр.Миний үр ашиг нь цалин цагаан мөнгөнөөс ч илүү дээр.

20. Би шударга зөвийн замаар, шударга байдлын жимээр явдаг.

21. Энэ нь намайг хөрөнгөөрөө хайрлагсдад ивээлийг хүртээх бөгөөдТэдний эрдэнэсийн санг дүүргэхийн тулд юм.

22. Эрт цагийн ажлаасаа өмнө, замынхаа эхэнд ЭЗЭН намайг эзэмшсэн.

23. Өнө мөнхөөс, газрын цаг хугацааны эхлэлээс би тогтоогдсон байсан.

бүрэн бүлгийг уншина уу Сургаалт Үгс 8