Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Сургаалт Үгс 7:12-18 Ариун Библи, 2004 (АБ2004)

12. Тэр эмэгтэй одоо гудамжинд болон олон хөлийн газарт,Булан бүрийн ард отох аж.

13. Тэр эм түүнийг тэврэн авч, үнсээд,Ичгүүргүй нүүрээрээ түүнд,

14. “Надад эвийн тахил бий.Би өнөөдөр ам тангаргаа биелүүллээ.

15. Тиймээс чамайг угтахаар, чиний дэргэд байхыг эрмэлзэн хүсэж,Би гарч ирээд, чамтай учирлаа.

16. Өнгө алагласан Египетийн маалинган даавуун бүтээлгүүдээр би ор дэрээ бүтээв.

17. Би өөрийнхөө оронд мирр, алое, шанц зэрэг анхилуун үнэртэнгүүдийг цацав.

18. Ирээч.Өглөө хүртэл хайр дурлалаа бүрэн эдэлье.

бүрэн бүлгийг уншина уу Сургаалт Үгс 7