Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Сургаалт Үгс 7:1-7 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Хүү минь, үгийг минь сахь.Тушаалуудыг минь дотроо нандигнаж яв.

2. Миний тушаалуудыг сахиж амьдар.Миний сургаалыг нүдний цэцгий мэт сахигтун.

3. Тэдгээрийг хуруунууддаа ороо.Тэдгээрийг цээжнийхээ самбарт бич.

4. Билиг ухаанд “Та бол миний эгч мөн” гэж хэлэгтүн.Оюун ухааныг дотнынхоо анд болгогтун.

5. Энэ нь завхай эм болон үгээрээ зусардах эмээс чамайг хамгаалахын тулд юм.

6. Нэг удаа би гэрийнхээ цонхны сараалжаар гадагш хартал,

7. Гэнэн томоогүй залуусын дунд байгаа нэгэн ухаан муутай залуу нүдэнд өртөв.

бүрэн бүлгийг уншина уу Сургаалт Үгс 7