Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Сургаалт Үгс 6:1-14 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Хүү минь, хэрэв чи хөршийнхөө төлөө барьцаалж,Гаднын хүний төлөөбатлан даасан бол,

2. Амныхаа үгээр өөрийгөө занганд оруулсан бөгөөд өөрийгөө барьж өгсөн

3. Миний хүү, чи хөршийнхөө гарт нэгэнтээ орсон тул эдгээрийг хийж, өөрийгөө авар.Явж, өөрийгөө даруу болгож, хөршөөсөө шалан гуй.

4. Нүд чинь нойронд бүү дийлдэг.Зовхи чинь зүүрмэглэлд бүү автаг.

5. Анчны гараас зайлагч зээр гөрөөс мэт,Шувуу баригчийн занганаас тавигдсан жигүүртэн мэт өөрийгөө авар.

6. Залхуу минь, чи яв, шоргоолж юу хийдгийг ажиглан хар, ухаантай бай.

7. Түүнд ахлагч, харгалзагч ба удирдагч гэж байхгүй атлаа,

8. Өөрийнхөө хоол тэжээлийг зуны цагт бэлдэж,Ургац хураах цагаар нөөцөө цуглуулдаг.

9. Залхуу минь, чи хэдий хүртэл хэвтэх юм бэ?Нойрноосоо хэзээ сэрэх юм бэ?

10. “Жаахан унтаадахъя, жаахан дугхийгээдэхье,Жаахан гараа хумхин амраадахъя” гэсээр байтал

11. Хоосон ядуу байдал чинь тэнүүлчин мэт,Гачаал чинь зэвсэг агссан хүн мэт чам уруу ирнэ.

12. Хорон муу хүн амнаасаа гажсан үг унаган явж,

13. Нүдээ ирмэн, хөлөөрөө дохио өгч, хуруугаараа заан,

14. Зүрхэндээ буй хар санаагаар үргэлж хорон мууг сэдэж,Эвдрэлцлийг тараадаг юм.

бүрэн бүлгийг уншина уу Сургаалт Үгс 6