Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Сургаалт Үгс 5:4-18 Ариун Библи, 2004 (АБ2004)

4. Харин төгсгөлд нь тэр агь мэт гашуун агаадХоёр талдаа иртэй илд мэт хурц аж.

5. Тэр эмийн хөл үхэл уруу уруудан явдаг.Түүний алхаа Үхэгсдийн оронд аваачна.

6. Тэр эм амийн жимийг бодож цэгнэдэггүй.Түүний зам мурийсан боловч тэр үүнийгээ ч эс мэднэ.

7. Иймд, хөвгүүд минь, намайг сонс.Миний амнаас гарах үгнээс бүү зөр.

8. Тэр эмээс хол бай.Гэрийнх нь үүдэнд ч ойрхон явж болохгүй.

9. Эс тэгвэл чи өөрийн хүч тэнхээгээ бусдад өгөх болж,Он жилүүдээ харгис нэгэнд алдах вий.

10. Чиний хүчийг гаднын хүмүүс завшиж,Нөр их зүтгэлээр олсон эд хөрөнгө чинь харь хүний орон гэрт очих болно.

11. Эцэст нь бие махбод чинь тамир тэнхээгээ барахын цагт чи гаслан,

12. “Би сургамжийг ямар их үзэн яддаг байв аа!Миний зүрх зэмлэлийг үл ойшоодог байв.

13. Би багш нарынхаа дуу хоолойг сонсож байгаагүй,Мөн сургагч хүмүүсээ ч чих тавин сонсоогүй!

14. Би цуглаан болон чуулганы дунд сүйрлийн ирмэг дээр ирчихээд байна” гэж хэлнэ.

15. Өөрийнхөө усан сангаас уу.Өөрийнхөө худгаас ундрах цэвэр усыг уу.

16. Чиний ундарга гудамж уруу хальж,Усны чинь урсгал талбайгаар нэг урсах ёстой гэж үү?

17. Энэ бүхэн нь ганцхан чинийх байг!Үүнийг гаднын хүмүүстэй бүү хуваалц.

18. Булгийн чинь ундарга ерөөгдөх болтугай!Залуудаа гэрлэсэн эхнэртээ баярлан баяс.

бүрэн бүлгийг уншина уу Сургаалт Үгс 5