Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Сургаалт Үгс 5:12-19 Ариун Библи, 2004 (АБ2004)

12. “Би сургамжийг ямар их үзэн яддаг байв аа!Миний зүрх зэмлэлийг үл ойшоодог байв.

13. Би багш нарынхаа дуу хоолойг сонсож байгаагүй,Мөн сургагч хүмүүсээ ч чих тавин сонсоогүй!

14. Би цуглаан болон чуулганы дунд сүйрлийн ирмэг дээр ирчихээд байна” гэж хэлнэ.

15. Өөрийнхөө усан сангаас уу.Өөрийнхөө худгаас ундрах цэвэр усыг уу.

16. Чиний ундарга гудамж уруу хальж,Усны чинь урсгал талбайгаар нэг урсах ёстой гэж үү?

17. Энэ бүхэн нь ганцхан чинийх байг!Үүнийг гаднын хүмүүстэй бүү хуваалц.

18. Булгийн чинь ундарга ерөөгдөх болтугай!Залуудаа гэрлэсэн эхнэртээ баярлан баяс.

19. Энхрийхэн марал болон нигүүлсэлт согоотой адил,эхнэрийн чинь хөх ямар ч үед сэтгэлийг чинь хангах болтугай.Түүний хайранд үргэлж сэргэн хөгж.

бүрэн бүлгийг уншина уу Сургаалт Үгс 5