Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Сургаалт Үгс 4:10-19 Ариун Библи, 2004 (АБ2004)

10. Хүү минь, сонс.Хэлж байгааг минь хүлээн ав.Амьдралын чинь он жилүүд нэмэгдэх болно.

11. Би чамайг мэргэн ухааны замаар хөтөллөө.Би чамайг цэх шулуун жимээр дагуулж явсан.

12. Чамайг алхах үед алхаа чинь саадгүй байна.Хэрэв гүйх аваас чи бүдэрч унахгүй.

13. Сургамжийг зууран барь.Алдаж үл болно.Мэргэн ухааныг хамгаал,Учир нь тэр бол чиний амь мөн.

14. Хар санаатнуудын жимд хөлөө бүү тавь.Хорон муу хүмүүсийн замаар алхаж болохгүй.

15. Түүнээс зайлсхий.Түүгээр дайран гарах ч хэрэггүй.Түүнээс эргэн, хажуугаар нь өнгөр.

16. Учир нь тэд хорон мууг үйлдээгүй цагтаа нойрсож чаддаггүй юм.Хэн нэгнийг бүдрүүлж унагаагүй цагт тэдний нойр нь хулждаг.

17. Учир нь тэд хар санааны талхыг идэж,Хүчирхийллийн дарснаас уудаг.

18. Харин шударга зөв хүмүүсийн жим болбоос үүрийн гэгээ мэт агаад,Тэр нь өдрийг авчрах хүртэл улам тод гэрэлтсээр байх болно.

19. Хар санаатны зам нь харанхуй мэт буюу.Тэд юунд бүдэрч байгаагаа ч үл мэднэ.

бүрэн бүлгийг уншина уу Сургаалт Үгс 4