Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Сургаалт Үгс 31:18-31 Ариун Библи, 2004 (АБ2004)

18. Ажил үйлс нь бүтэмжтэй байгаад тэр урамшина.Дэнлүү нь шөнөжингөө асдаг.

19. Гартаа ээрүүл барьж, хуруугаараа шаламгай ажиллана.

20. Ядуу хүнд гараа сунгадаг.Гачигдаж дутагдсан хүмүүст тусалдаг.

21. Цас хаялахад гэр бүлийнхээ төлөө санаа зовох зүйлгүй байдаг.Учир нь гэрийнхэн нь дулаан хувцсаар хангагдсан билээ.

22. Тэр орондоо бүтээлэг урлаж,Ёрог даавуун ба нил ягаан өнгөтэй хувцас өмссөн байдаг.

23. Нөхөр нь хотын дааман хаалган дээр нутгийн ахлагч нарын дунд сууж байхдаа хүндлэгддэг.

24. Тэр ёрог даавуун дээл хийж, худалддаг бөгөөдБөс даавууг худалдаачдад нийлүүлдэг.

25. Тэр хүч чадал ба хүндэтгэлээр хувцасласан бөгөөдИнээмсэглэлээр ирээдүйгээ угтана.

26. Тэр мэргэн үгээр ярьж, энэрлийг сургадаг.

27. Тэр гэр орондоо санаа тавих бөгөөд залхуурахыг үл мэднэ.

28. Үр хүүхдүүд нь өсөж өндийгөөд, түүнийг ерөөнө.Эр нөхөр нь ч гэсэн түүнийг магтан

29. “Олон эмэгтэйчүүд сайн үйл хийдэг ч чи тэднээс илүү билээ” хэмээнэ.

30. Дур булаам байдал хуурамч бөгөөд гоо үзэсгэлэн ч хоосон.Харин ЭЗЭНээс эмээгч эмэгтэй л магтаал авах учиртай.

31. Ажил үйлсийнх нь үр жимсийг түүнд өг.Ажил үйлс нь дааман хаалган дээр түүнд хүндэтгэлийг авчрах болтугай.

бүрэн бүлгийг уншина уу Сургаалт Үгс 31