Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Сургаалт Үгс 31:17-27 Ариун Библи, 2004 (АБ2004)

17. Тэр ажилдаа хичээнгүй, шаламгай бөгөөдТүүний гар улам хүчтэй болно.

18. Ажил үйлс нь бүтэмжтэй байгаад тэр урамшина.Дэнлүү нь шөнөжингөө асдаг.

19. Гартаа ээрүүл барьж, хуруугаараа шаламгай ажиллана.

20. Ядуу хүнд гараа сунгадаг.Гачигдаж дутагдсан хүмүүст тусалдаг.

21. Цас хаялахад гэр бүлийнхээ төлөө санаа зовох зүйлгүй байдаг.Учир нь гэрийнхэн нь дулаан хувцсаар хангагдсан билээ.

22. Тэр орондоо бүтээлэг урлаж,Ёрог даавуун ба нил ягаан өнгөтэй хувцас өмссөн байдаг.

23. Нөхөр нь хотын дааман хаалган дээр нутгийн ахлагч нарын дунд сууж байхдаа хүндлэгддэг.

24. Тэр ёрог даавуун дээл хийж, худалддаг бөгөөдБөс даавууг худалдаачдад нийлүүлдэг.

25. Тэр хүч чадал ба хүндэтгэлээр хувцасласан бөгөөдИнээмсэглэлээр ирээдүйгээ угтана.

26. Тэр мэргэн үгээр ярьж, энэрлийг сургадаг.

27. Тэр гэр орондоо санаа тавих бөгөөд залхуурахыг үл мэднэ.

бүрэн бүлгийг уншина уу Сургаалт Үгс 31