Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Сургаалт Үгс 31:14-20 Ариун Библи, 2004 (АБ2004)

14. Худалдаачны хөлөг онгоцнууд мэт тэр хоол хүнсээ хол газраас зөөдөг.

15. Тэр үүр цайхаас өмнө босож, гэр бүлдээ унд цайг бэлтгэж,Шивэгчин бүсгүйчүүлдээ хийх ёстойг нь хуваарилдаг.

16. Тэр газрыг үзээд, худалдан авч,Орлогоороо усан үзмийн мод тариалдаг.

17. Тэр ажилдаа хичээнгүй, шаламгай бөгөөдТүүний гар улам хүчтэй болно.

18. Ажил үйлс нь бүтэмжтэй байгаад тэр урамшина.Дэнлүү нь шөнөжингөө асдаг.

19. Гартаа ээрүүл барьж, хуруугаараа шаламгай ажиллана.

20. Ядуу хүнд гараа сунгадаг.Гачигдаж дутагдсан хүмүүст тусалдаг.

бүрэн бүлгийг уншина уу Сургаалт Үгс 31