Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Сургаалт Үгс 31:1-6 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Хаан Лемуелийн үгс буюу эх нь түүнд айлдсан сургаал.

2. Хүү минь, хэвлийн үр минь, миний амлалтын хүү,

3. Эмэгтэй хүний төлөө хүчээ барж үл болно.Хаадыг сүйтгэгч нарт хүсэл зоригоо эзэмдүүлж үл болно.

4. Лемуел минь, хаан хүн дарс уух нь зохисгүй зүйл мөн.Удирдагч хүн сархдыг хүсэн тэмүүлэх нь зохисгүй.

5. Учир нь тэд ууж согтууран тогтоолыг умартаж,Зовж зүдэрсэн олны эрх ашгийг уландаа гишгэх вий.

6. Ядарч туйлдсан хүмүүст сархдыг барь.Гашуун амьдралтай хүмүүст дарсыг барь.

бүрэн бүлгийг уншина уу Сургаалт Үгс 31