Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Сургаалт Үгс 30:22-30 Ариун Библи, 2004 (АБ2004)

22. Эдгээр ньХаан ширээнд заларсан зарц,Хоолоор хангалуун мунхаг,

23. Хайр сэтгэлгүйгээр нөхөрт гарсан баЭзэгтэйнхээ оронд эзэгтэй болох шивэгчин зэрэг ажгуу.

24. Дэлхий дээр өчүүхэн атлаа үнэнхүү мэргэн дөрвөн зүйл бий.

25. Шоргоолж бол том амьтан биш ч гэсэн зуны турш хоол хүнсээ базаана.

26. Дорго бол хүчтэй амьтан биш ч гэсэн хад чулуун дотор үүрээ засна.

27. Царцаанд хаан байхгүй ч тэд бүгд дэг журамтай.

28. Гүрвэлийг гараараа барьж чадах ч тэр нь хааны ордонд байх ажээ.

29. Алхах гишгэхдээ сүрлэг гурав буюу бүр дөрөв бий.

30. Хэний ч өмнөөс ухардаггүй араатны дунд хүчирхэг арслан,

бүрэн бүлгийг уншина уу Сургаалт Үгс 30