Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Сургаалт Үгс 30:12-21 Ариун Библи, 2004 (АБ2004)

12. Өөрийнхөө нүдэнд цэвэр хэмээдэг атлааХир буртгаасаа цэвэрлэгдээгүй хүмүүс ч бас бий.

13. Басамжилсан нүдтэй ба дээгүүр харцтай ч нэгэн бий.

14. Газар дээрээс зовж шаналагсдыг,Хүмүүсийн дундаас ядуусыг залгихаар шүд нь илд шиг агаадЭрүүнүүдэд нь хутга шиг шүдтэй хүн ч бий.

15. Шуналын тулам хоёр охинтой бөгөөдТэд байнга л “Өг, Өг” гэцгээдэг.Ханаж цаддаггүй гурван зүйл“Одоо боллоо” гэж хэлдэггүй дөрөв дэх зүйл бий.

16. Эдгээр ньҮхэгсдийн орон,Үр хүүхэдгүй хэвлий,Ус ууж ханадаггүй газар хийгээд“Одоо болсон” хэмээн хэлдэггүй гал зэрэг юм.

17. Эцгийгээ басамжилж,Эхдээ зэвүүцэгчийн нүдийг хон хэрээ тоншиж, тас шувуу иднэ.

18. Миний хувьд ухааршгүй гайхамшигтай гурван зүйл байна.Дөрөв дэхийг нь бүр ч ойлгохгүй юм.

19. Эдгээр ньТэнгэрт халин нисэх бүргэдийн зам,Хадан дээгүүр мурилзах могойн зам,Тэнгисийн дунд хөвөх хөлөг онгоцны зам,Бүсгүй хүнтэй ханилсан эрийн хувь тавилан болой.

20. Садар самуун эмийн зам нь гэвээс тэр идэж,Амаа арчаад “Би ямар ч буруугүй” гэдэг.

21. Гурван зүйлийн дор дэлхий чичирч,Дөрөв дэхийг нь даадаггүй.

бүрэн бүлгийг уншина уу Сургаалт Үгс 30