Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Сургаалт Үгс 30:1-11 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Иакены хөвгүүн Агурын айлдсан үгс буюу эш үзүүллэг.Тэрээр эдгээрийг Итиел ба Укалд уламжилжээ.

2. Хүмүүнээс хамгийн мунхаг нь гэвэл би л байж таарна.Хүний ухаан надад байхгүй.

3. Би мэргэн ухаанд ч суралцсангүй.Ариун Нэгэний тухай мэдлэг ч надад алга.

4. Хэн тэнгэр өөд одоод бууж ирэв ээ?Хэн салхийг гартаа атгаж байв аа?Хэн усыг дээлэндээ ороож чадав аа?Хэн дэлхийн хамаг хязгаарыг бүтээв ээ?Түүний нэр болон Хүүгийнх нь нэр хэн бэ?Та мэдэх үү?

5. Бурханы үг бүр соригдсон.Тэрээр Өөрийнх нь дотор хоргодогсдод бамбай юм.

6. Түүний үгэн дээр бүү нэм.Тэгвээс Тэр чамайг буруутгаж, чи худалч болох вий.

7. Хоёр зүйлийг би Танаас гуйж байна.Намайг амьд сэрүүн байх зуур надад бүү татгалзаарай.

8. Заль мэх болон худлыг надаас хол байлгаач.Намайг хоосон ядуу ч бус, баян тарган ч бус байлгаач.Надад оногдох хувь болох хүнсийг өгч хайрлаач.

9. Учир нь би оногдох ёстойгоосоо илүүг хүртэж,“ЭЗЭН гэж хэн юм бэ?” гээд,Танаас няцаж буцахгүй байхын тулд,Эсвэл ядууран, хулгай хийж,Бурханыхаа нэрийг бузарлахгүй байхын тулд билээ.

10. Эзнийх нь нүүрэн дээр зарцыг нь бүү гүтгэ.Тэгвээс эзэн нь чамайг хараан зүхэж, чи буруутан болох вий.

11. Эцгийгээ зүхэж, эхийгээ үл ерөөдөг хүмүүс байдаг.

бүрэн бүлгийг уншина уу Сургаалт Үгс 30