Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Сургаалт Үгс 3:19-34 Ариун Библи, 2004 (АБ2004)

19. ЭЗЭН мэргэн ухаанаар газрыг бий болгож,Оюун ухаанаар тэнгэрийг тогтоожээ.

20. Түүний мэдлэгээр гүнүүд нээгдэж, үүлнээс шүүдэр унасан.

21. Хүү минь, саруул мэргэн ухаан хийгээд хэрсүү ухааныг сахиж,Энэ бүхнийг нүднээсээ бүү салга.

22. Тийм байх бөгөөс эдгээр нь сэтгэлд чинь амь,Хүзүүнд чинь гоёл болно.

23. Тэгвэл чи замаараа аюулгүй алхах бөгөөд чиний хөл бүдрэхгүй.

24. Чи хэвтэх үедээ ч айж эмээхгүй.Хэвтэх үедээ ч зүүд нойр чинь сайхан байх болно.

25. Гэнэтийн аймшгаас бүү ай.Хар санааны хор хөнөөл ирэх үед ч бүү ай.

26. Учир нь ЭЗЭН чамд эр зориг болох бөгөөдХөлийг чинь занганд орохоос хамгаална.

27. Хэрэв чиний хүч хүрэх юм бол хүртвэл зохих хүмүүст нь сайныг өгөхөөс бүү татгалз.

28. Туслах боломжтой атлаа хөршдөө“Яваад ир. Маргааш би өгье” гэж бүү хэл.

29. Хажууд чинь амгалан амьдрах хөршийнхөө эсрэг хорон мууг бүү сэд.

30. Хэрэв хүн чамд хорон мууг учруулаагүй бол шалтгаангүйгээр тэр хүнтэй бүү маргалд.

31. Хүчирхийлэгч хүнд бүү жөтөөрх.Тийм хүний аль ч замыг бүү сонго.

32. Учир нь муу зальтай хүн ЭЗЭНий хувьд жигшүүртэй.Харин Тэр цэх шулуун хүнтэй дотно байдаг юм.

33. ЭЗЭНий хараал хар муу санаатны гэр дээр байна.Харин Тэр шударга зөв байгчийн орон гэрийг ерөөнө.

34. Хэдийгээр Тэр доромжлогч хүмүүсийг тохуурхдаг боловчЗовж зүдрэгсдэд нигүүлслээ өгдөг.

бүрэн бүлгийг уншина уу Сургаалт Үгс 3