Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Сургаалт Үгс 3:10-22 Ариун Библи, 2004 (АБ2004)

10. Тэгвэл агуулах чинь пиг дүүрч,Торхнууд чинь шинэ дарсаар бялхана.

11. Хүү минь, ЭЗЭНий сахилгажуулалтыг бүү дургүйц, зэмлэлийг нь бүү огоор.

12. Учир нь хүүгээ таалдаг эцэг хүний адил ЭЗЭН хайрладаг хүнээ зэмлэдэг юм шүү.

13. Мэргэн ухааныг олдог хүн, ухаарал авдаг хүн ерөөлтэй еэ.

14. Учир нь мэргэн ухааны ашиг болбоос цалин цагаан мөнгөний ашигаас ч илүү,Орлого нь шижир алтныхаас ч илүү.

15. Энэ нь эрдэнэсээс ч илүү нандин, чиний хүсэх ямар ч зүйл түүнтэй зүйрлэшгүй.

16. Түүний баруун гарт нь урт удаан амьдрал залрах агаад зүүн гарт нь алдар суу болон баялаг буй.

17. Мэргэн ухааны зам тааламжит бөгөөд бүх жим нь амар тайван.

18. Түүнээс зуурагсдад тэр нь амийн мод.Түүнийг тэр даруй барьж авах хүн бүр ерөөлтэй.

19. ЭЗЭН мэргэн ухаанаар газрыг бий болгож,Оюун ухаанаар тэнгэрийг тогтоожээ.

20. Түүний мэдлэгээр гүнүүд нээгдэж, үүлнээс шүүдэр унасан.

21. Хүү минь, саруул мэргэн ухаан хийгээд хэрсүү ухааныг сахиж,Энэ бүхнийг нүднээсээ бүү салга.

22. Тийм байх бөгөөс эдгээр нь сэтгэлд чинь амь,Хүзүүнд чинь гоёл болно.

бүрэн бүлгийг уншина уу Сургаалт Үгс 3