Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Сургаалт Үгс 3:1-12 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Хүү минь, миний сургаалыг бүү март.Чи зүрхэндээ тушаалыг минь сахь.

2. Учир нь өдрүүдийн хийгээд амьд явах он жилүүдийн урт,Амар тайвныг тэд чамд нэмэх болно.

3. Үнэн ба энэрэл чамайг бүү орхиг.Эдгээрийг цээжнийхээ самбарт бичиж, хүзүүгээрээ ороо.

4. Тийнхүү чи Бурханы болоод хүмүүсийн нүдний өмнө таалал хийгээд нэр төрийг олно.

5. Бүх зүрхээрээ ЭЗЭНд итгэ.Өөрийн ойлголтод бүү түшиглэ.

6. Өөрийн бүх замаараа Түүнийг таньж мэд.Тэр чиний замыг шулуун болгоно.

7. Өөрийнхөө нүдний өмнө бүү мэргэн бай.ЭЗЭНээс эмээж, хорон муугаас эргэ.

8. Энэ нь ясанд чинь шим тэжээл, биенд чинь амин дэм болно.

9. Бүх бүтээгдэхүүнийхээ дээжээр болон эд хөрөнгөөрөө ЭЗЭНийг дээдэл.

10. Тэгвэл агуулах чинь пиг дүүрч,Торхнууд чинь шинэ дарсаар бялхана.

11. Хүү минь, ЭЗЭНий сахилгажуулалтыг бүү дургүйц, зэмлэлийг нь бүү огоор.

12. Учир нь хүүгээ таалдаг эцэг хүний адил ЭЗЭН хайрладаг хүнээ зэмлэдэг юм шүү.

бүрэн бүлгийг уншина уу Сургаалт Үгс 3