Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Сургаалт Үгс 29:8-16 Ариун Библи, 2004 (АБ2004)

8. Жигшигчид хотод үймээн самуун дэгдээдэг.Харин мэргэн хүмүүс уур хилэнг зайлуулна.

9. Мэргэн хүн мунхагтай маргаж байхадМунхаг нь хилэгнэдэг, эсвэл элэглэдэг бөгөөд зогсохгүй.

10. Цус урсгагч нар гэмгүй хүнийг үзэн яддаг болЦэх шулуун хүмүүс түүний аминд санаа тавина.

11. Мунхаг хүн уур уцаараа барьж үл чадна.Харин мэргэн хүн уурыг барьдаг.

12. Удирдагч хүн худал хуурмагт анхаарлаа хандуулбаасБүх шадар үйлчлэгчид нь хар санаатнууд болж хувирна.

13. Ядуу хүн ба дарлагч хоёрын нийтлэг зүйл гэвэлЭЗЭН тэд хоёрын хоёулангийнх нь нүдэнд гэрэл тусгадаг.

14. Хэрэв хаан ядуусыг шударгаар шүүх аваас хаан ширээ нь мөнхөд тогтоно.

15. Саваа, зэмлэл хоёулаа мэргэн ухааныг өгнө.Харин дур зоргоороо аашлагч хүүхэд эхийгээ ичгүүрт оруулна.

16. Хар санаатай хүмүүс олшрох тусам гэм нүгэл ихэснэ.Харин зөв шударга хүн тэдний сүйрлийг үзнэ.

бүрэн бүлгийг уншина уу Сургаалт Үгс 29