Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Сургаалт Үгс 29:3-19 Ариун Библи, 2004 (АБ2004)

3. Мэргэн ухаанд дуртай хүн эцгээ баярлуулдаг.Харин садар эмстэй нөхцөгч эд хөрөнгөө барж дуусна.

4. Шударга ёсоор дамжуулан хаан улс орныг тогтворжуулдаг.Харин хээл хахууль авдаг хүн улс орноо нураадаг.

5. Хөршдөө бялдуучилдаг хүн өөрийгөө урхидаж буй хэрэг.

6. Хорон муу хүн нүгэл хилэнцдээ урхидуулдаг.Харин зөв шударга хүн дуулж баясдаг.

7. Зөв шударга хүн ядуусын эрхийн төлөө санаа тавьдаг болХар санаатай хүн үүнийг үл ойлгоно.

8. Жигшигчид хотод үймээн самуун дэгдээдэг.Харин мэргэн хүмүүс уур хилэнг зайлуулна.

9. Мэргэн хүн мунхагтай маргаж байхадМунхаг нь хилэгнэдэг, эсвэл элэглэдэг бөгөөд зогсохгүй.

10. Цус урсгагч нар гэмгүй хүнийг үзэн яддаг болЦэх шулуун хүмүүс түүний аминд санаа тавина.

11. Мунхаг хүн уур уцаараа барьж үл чадна.Харин мэргэн хүн уурыг барьдаг.

12. Удирдагч хүн худал хуурмагт анхаарлаа хандуулбаасБүх шадар үйлчлэгчид нь хар санаатнууд болж хувирна.

13. Ядуу хүн ба дарлагч хоёрын нийтлэг зүйл гэвэлЭЗЭН тэд хоёрын хоёулангийнх нь нүдэнд гэрэл тусгадаг.

14. Хэрэв хаан ядуусыг шударгаар шүүх аваас хаан ширээ нь мөнхөд тогтоно.

15. Саваа, зэмлэл хоёулаа мэргэн ухааныг өгнө.Харин дур зоргоороо аашлагч хүүхэд эхийгээ ичгүүрт оруулна.

16. Хар санаатай хүмүүс олшрох тусам гэм нүгэл ихэснэ.Харин зөв шударга хүн тэдний сүйрлийг үзнэ.

17. Хүүгээ сахилгажуул.Тэгвээс хүү чинь чамд тайвшралыг өгөх агаадСэтгэлийг чинь баярлуулах болно.

18. Алсын хараа байхгүй бол ард түмэн дэг журамгүй байна.Харин хуулийг сахигч нь жаргалтай билээ.

19. Зарцыг зөвхөн үгээрээ зааварлаж болохгүй.Учир нь тэрээр ойлгосон ч хариу үйлдэл хийхгүй.

бүрэн бүлгийг уншина уу Сургаалт Үгс 29