Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Сургаалт Үгс 29:20-27 Ариун Библи, 2004 (АБ2004)

20. Хэлэх үгэндээ яаруу нэгнийг чи хардаг биз ээ?Мунхаг нэгэнд тийм хүнээс ч илүү засрах найдвар бий.

21. Хэрэв хүн зарцаа багаас нь эрхлүүлэх юм болЭцэст нь тэр түүний хүү болчих вий.

22. Ууртай хүн эвдрэлцлийг өдөөнө.Түргэн зантай хүн гэм нүгэлд автана.

23. Бардам зан нь хүнийг дорд болгоно.Харин даруу сүнс хүндэтгэл хүлээдэг.

24. Хулгайчтай хамсагч болбоос амиа үзэн ядаж байгаа хэрэг юм.Тэр хараал зүхлийг сонсдог ч мэдүүлэг эс өгнө.

25. Хүний айдас болбоос занга юм.Харин ЭЗЭНд итгэдэг хүн өргөмжлөгдөнө.

26. Олон хүн удирдагчийн ивээлд багтахыг зорьдог.Харин хүмүүнд хэрэгтэй зөв шударга ёс ЭЗЭНээс ирдэг.

27. Шударга бус хүн зөв шударга хүнд жигшигдэнэ.Мөн шулуун шударгаар алхдаг хүн ч хар санаатанд жигшигддэг.

бүрэн бүлгийг уншина уу Сургаалт Үгс 29