Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Сургаалт Үгс 29:12-20 Ариун Библи, 2004 (АБ2004)

12. Удирдагч хүн худал хуурмагт анхаарлаа хандуулбаасБүх шадар үйлчлэгчид нь хар санаатнууд болж хувирна.

13. Ядуу хүн ба дарлагч хоёрын нийтлэг зүйл гэвэлЭЗЭН тэд хоёрын хоёулангийнх нь нүдэнд гэрэл тусгадаг.

14. Хэрэв хаан ядуусыг шударгаар шүүх аваас хаан ширээ нь мөнхөд тогтоно.

15. Саваа, зэмлэл хоёулаа мэргэн ухааныг өгнө.Харин дур зоргоороо аашлагч хүүхэд эхийгээ ичгүүрт оруулна.

16. Хар санаатай хүмүүс олшрох тусам гэм нүгэл ихэснэ.Харин зөв шударга хүн тэдний сүйрлийг үзнэ.

17. Хүүгээ сахилгажуул.Тэгвээс хүү чинь чамд тайвшралыг өгөх агаадСэтгэлийг чинь баярлуулах болно.

18. Алсын хараа байхгүй бол ард түмэн дэг журамгүй байна.Харин хуулийг сахигч нь жаргалтай билээ.

19. Зарцыг зөвхөн үгээрээ зааварлаж болохгүй.Учир нь тэрээр ойлгосон ч хариу үйлдэл хийхгүй.

20. Хэлэх үгэндээ яаруу нэгнийг чи хардаг биз ээ?Мунхаг нэгэнд тийм хүнээс ч илүү засрах найдвар бий.

бүрэн бүлгийг уншина уу Сургаалт Үгс 29