Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Сургаалт Үгс 28:21-28 Ариун Библи, 2004 (АБ2004)

21. Тал засах нь сайн зүйл биш.Учир нь хүн зүсэм талхны төлөө нүгэл үйлддэг.

22. Хорон муу нүдтэй хүн эд баялгийн араас яаравчилдаг боловчЯдуурал гадаа нь ирчихээд буйг үл анзаардаг.

23. Хэлээрээ зусарддаг хүнээс зэмлэгч хүн илүү их магтаалыг эцэст нь хүртдэг.

24. Эцэг эхээ цөлөмчихөөд, “Энэ бол нүгэл биш” хэмээн хэлэгч болбоосСүйтгэгч хүний хамсаатан юм.

25. Омог бардам хүн эвдрэлцлийг өдөөдөг.Харин ЭЗЭНд итгэгч хүн хөгжин дэвших болно.

26. Өөрийн зүрхэндээ итгэдэг хүн мунхаг.Харин мэргэн хүн аюулаас зайлдаг.

27. Ядууст өгдөг хүн хэзээ ч, юугаар ч дутагдахгүй.Харин ядуу хүнээс нүдээ буруулагч хүн зүхэгдэнэ.

28. Хар санаатай хүмүүс гарч ирэх цагт хүмүүс нуугдана.Харин тэднийг унах цагт шударга зөв хүмүүс олширно.

бүрэн бүлгийг уншина уу Сургаалт Үгс 28