Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Сургаалт Үгс 28:10-20 Ариун Библи, 2004 (АБ2004)

10. Цэх шулуун явагсдыг хорон муу замд хөтлөгч этгээд нь өөрийнхөө ухсан нүхэнд өөрөө унана.Харин гэм зэмгүй хүн сайныг өвлөнө.

11. Баян хүн өөрийгөө мэргэнд тооцдог бол ухаантай ядуу хүн түүнийг шалгадаг.

12. Шударга зөв хүмүүс ялахад, агуу алдар суу байна.Харин хар санаатнууд гарч ирэх цагт хүмүүс нуугдана.

13. Гэм нүглээ нуун далдлагч хэзээ ч амжилтанд хүрэхгүй.Харин гэм нүглээ хүлээн зөвшөөрч, тэдгээрийг хаягч хүн хайр энэрлийг хүртэнэ.

14. ЭЗЭНээс ямагт эмээдэг хүнд ерөөл оршино.Харин зүрхээ хатууруулдаг хүн гай гамшигт орооцолдоно.

15. Хорон санаатай захирагч ядууст хандахдаа архирах арслан ба дайрах баавгай мэт юм.

16. Хавчин дарладаг захирагч ухаанаар дутмаг байдаг.Харин шударга бусаар олсныг үзэн яддаг хүний өдөр хоног уртсана.

17. Хүний цусыг урсгасан хэрэгт буруутгагдсан хүн үхэн үхтэлээ оргодол босуул байна.Тийм хүнийг бүү дэмж.

18. Гэм зэмгүй алхдаг хүн аврагдах болно.Харин замаасаа гажсан хүн нэгмөсөн унана.

19. Өөрийнхөө газрыг хагалагч хүн талх тариагаар арвин байх болно.Харин хоосон мөрөөдлүүдийг мөшгөгч хүн ядуурлаар арвин байх болно.

20. Итгэлтэй хүн ерөөлөөр бялхах болно.Харин баяжих гэж яарч тэвддэг хүнд заавал шийтгэл ирнэ.

бүрэн бүлгийг уншина уу Сургаалт Үгс 28