Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Сургаалт Үгс 28:1-14 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Хэн ч мөрдөж мөшгөөгүй байхад хар санаатан зугтдаг болЗөв шударга хүн арслан мэт зоригтой.

2. Хууль захирамжийг биелүүлэхээс татгалздаг улс орон олон захирагчидтай байдаг.Харин ухаалаг агаад мэдлэгтэй хүний хүчинд улс орон удаан тогтоно.

3. Эгэл дорд хүмүүсийг зовоодог ядуу хүн хоол хүнс үлдээлгүй тариаланг усанд автуулах аадар бороотой адил ажээ.

4. Хуулийг орхигдуулдаг хүмүүс хар санаатныг магтдаг.Харин хуулийг сахигсад хар санаатныг эсэргүүцдэг.

5. Хар санаатнууд шударга ёсыг ойлгохгүй.Харин ЭЗЭНийг хайгч нар бүх юмыг ойлгодог.

6. Замаас гажсан баян байснаас үнэнч шударга дотор алхагч ядуу байсан нь дээр.

7. Хуулийг сахигч нь хэрсүү хүү мөн.Харин ховдог хүмүүстэй нөхөрлөгч нь өөрийнхөө эцгийг гутаадаг.

8. Мөнгө хүүлэх замаар өмч хөрөнгөө арвижуулагч ньЯдуусыг нигүүлсдэг нэгний төлөө үүнийг хурааж буй хэрэг.

9. Хуулийг үл сонсдог хүний залбирал нь ч хүртэл жигшүүртэй.

10. Цэх шулуун явагсдыг хорон муу замд хөтлөгч этгээд нь өөрийнхөө ухсан нүхэнд өөрөө унана.Харин гэм зэмгүй хүн сайныг өвлөнө.

11. Баян хүн өөрийгөө мэргэнд тооцдог бол ухаантай ядуу хүн түүнийг шалгадаг.

12. Шударга зөв хүмүүс ялахад, агуу алдар суу байна.Харин хар санаатнууд гарч ирэх цагт хүмүүс нуугдана.

13. Гэм нүглээ нуун далдлагч хэзээ ч амжилтанд хүрэхгүй.Харин гэм нүглээ хүлээн зөвшөөрч, тэдгээрийг хаягч хүн хайр энэрлийг хүртэнэ.

14. ЭЗЭНээс ямагт эмээдэг хүнд ерөөл оршино.Харин зүрхээ хатууруулдаг хүн гай гамшигт орооцолдоно.

бүрэн бүлгийг уншина уу Сургаалт Үгс 28