Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Сургаалт Үгс 27:1-17 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Маргаашаар бүү сайрх.Учир нь маргааш юу болохыг чи үл мэднэ.

2. Өөрийн чинь ам бус харин өөр хүн, уруул чинь бус харин гаднын хүн чамайг магтаг.

3. Хад чулуу хүнд ба элс ч жин татна.Харин мунхгийн өдөөн хатгалга энэ хоёроос ч хүнд аж.

4. Хилэн бол хэрцгий, уур бол өршөөлгүй.Харин хэн атаархлыг тэсвэрлэн зогсож чадах вэ?

5. Далдлагдсан хайраас ил зэмлэл нь хавьгүй дээр.

6. Анд нөхрийн чинь учруулах шарх итгэмжтэй,Харин дайсны чинь үнсэлт заль мэхтэй юм.

7. Цатгалан хүн зөгийн балыг ч хүсдэггүй.Харин өлссөн хүнд гашуун юм ч амттай санагддаг.

8. Гэр орноосоо холдогч хүн болбоос үүрээ орхисон жигүүртэн мэт буюу.

9. Анхилуун үнэрт тос ба сүрчиг нь зүрхийг баясгадаг болХүний зөвлөгөө анд нөхөрт нь амтат бурам мэт буюу.

10. Өөрийн анд нөхрийг болон эцгийнхээ анд нөхрийг бүү орхи.Гай гамшиг чамд тохиолдоход ах дүүгийнхээ гэрийг бүү зорь.Хол суугаа ахаас чинь ойр буй хөрш чинь дээр.

11. Хүү минь, мэргэн байж, зүрхийг минь баярлуул.Энэ нь намайг муулагчид хариу барьж чадахын тулд юм.

12. Хэрсүү хүн хорон мууг хараад түүнээс зайлж чаддаг болГэнэн хүн нь угтан явсаар байгаад шангаа хүртдэг.

13. Гаднын хүний өмнөөс батлан даагчийн дээлийг тайлж ав.Харь хүний өмнөөс батлан даагч нь өөрийгөө олз болго.

14. Өглөө эртлэн чанга дуугаар анд нөхрөө ерөөдөг хүнТүүнд хараал хэлж байгаатай адил тооцогдоно.

15. Гэмэргэн эм болбоос бороошсон өдөр ус тасралтгүй дуслахтай адил буюу.

16. Тийм эмэгтэйг номхтгох нь салхийг зогсоох болон гараараа тосыг атгаж авахтай адил буюу.

17. Төмөр төмрийг ирлэдэг.Тийнхүү хүн хүнээ хурцалдаг.

бүрэн бүлгийг уншина уу Сургаалт Үгс 27